НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны талаар хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслөөр санал хураана. Аюулгүйн Зөвлөл өчигдөр “хар дансанд” оруулах Ираны компани, хувь хүний жагсаалтыг уялдуулжээ. Урьдчилсан мэдээгээр тогтоолын төсөлд цөмийн хөтөлбөрийн санхүүжилтээс сэргийлэхийн тулд Ираны мөнгөн гүйлгээг нарийн шалгахыг уриалжээ. Баримт бичигт дурдаснаар Ираны хөлөг онгоц атомын салбартай холбоотой ачаа тээвэрлэж байгаа гэх сэжиг төрвөл төвийг сахисан усанд саатуулж, шалгах юм. Үүнээс гадна Тегеранд худалдахыг хориглосон зэвсгийн жагсаалтыг өргөжүүлнэ.