Кемерово мужид өөрийгөө аврах, удаан ажиллах аппарат бүтээжээ. Уурхайчин, уурхайн аврагчдын амьсгалын эрхэтнийг 140 минут хамгаалах олон удаагийн зориулалттай шинэ аппаратыг Кемеров мужийн аюулгүй байдлын хэрэгслийн туршилтын үйлдвэр бүтээжээ. Одоо ашиглаж байгаа өөрийгөө хамгаалах аппарат 40 минут ашиглах зориулалттай. Хийж байгаа ажлын хүнд хөнгөнөөс хамааран шинэ төхөөрөг бие организмд шаардлагатай хүчил төрөгчийг автоматаар зохицуулдаг юм.