Узбекистаны нийслэл Ташкентад 6-р сарын 10-11-нд ШХАБ-ын хамтын ажиллагааны дээд хэмжээий уулзалт болно. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нар дээд хэмжээний уулзалтад Орос улсыг төлөөлнө. Энэ форумыг зохион байгуулахтай холбоотойгоор манай улс төрийн тоймч Виктор Еникеев ийнхүү тайлбарлаж байна. ШХАБ болон үйл ажиллагааг нь үнэлэхэд энэ байгууллага ямар улсаас бүрдэж байгааг нарийн тодорхойлох хэрэгтэй. Орос, Хятад, Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан улс тус байгууллагын гишүүн юм. Энэтхэг, Иран, Пакистан, Монгол улс ажиглагчийн статустай. Үүний зэрэгцээ Белорус, Шри-Ланка яриа хэлэлцээний түншийн статустай ажээ. ШХАБ-ын гишүүн орнууд бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаатай тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэх үед зөвхөн бүрэлдэхүүн нь энэ байгууллага ямар чухал болохыг илтгэдэг. Узбекистанд болох дээд хэмжээний уулзалтад оролцогчдын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд энэ асуудлуудыг оруулна. Мэдээж хэрэг эрчим хүч, тээвэр, теле харилцаа холбоо, дээд зэргийн технологийн салбарт хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько форумын өмнөхөн энэ тухай мэдэгдсэн юм. Киргизийн төр засаг өөрчлөгдсөн, Афганистаны байдлыг зохицуулах, Ираны цөмийн асуудлын байдал зэргээс Ташкентын уулзалт нэн чухал билээ. Сүүлийн жилүүдэд ШХАБ Ази Номхон далайн бүс нутагт байгуулж байгаа аюулгүй байдал, хамтын ажиллагааны системийн улам нөлөөтэй хүчин зүйл болж байна. Тус байгууллага НҮБ, ТУХН-ийн орнууд, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн нийгэмлэг, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо зэрэгтэй нягт хамтран ажиллаж байна. Узбекистанд болох дээд хэмжээний уулзалтад энэ бүх байгууллагын төлөөлөгчдийг урисан. Ташкентад болох уулзалтаар дурын байгууллагын нэгэн адил үйл ажиллагааг дээшлүүлэх тухай ярина. Одоо ч ШХАБ хүчтэй, татах хүчин болсон. Энэтхэг, Иран, Пакистан, Монгол улс энэ байгууллагын байнгын гишүүн болох хүсэлтээ нэг бус удаа гаргаж байсан. Белорус, Афганистан, Вьетнам, Шри-Ланка болон бусад орны өндөр дээд төлөөлөгч тус байгууллагад нэгдэх хүсэлтэй байгаагаа мөн ярьж байсан. Тиймээс Ташкентад болсон дээд хэмжээний уулзалтаар шинэ гишүүн элсүүлэх журмын тухай хэлэлцэх нь чухал юм. Үүнийг баталбал ШХАБ эгнээгээ тэлж, бэхжүүлэх ажлаа эхэлнэ. Энэ байр сууринаас үзвэл Ташкентад болох форум байгууллагын хувь заяанд шат ахина. Манай улс төрийн тоймч Виктор Еникеевын тайлбарыг хүргэлээ.