Орос улсын эдийн засаг Европт хамгийн тогтвортой эдийн засгийн нэг байж болох ч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна. Сбербанкийн тэргүүн Герман Греф “Россия 24” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Макро эдийн засгийн эрүүл нөхцөл бүрдүүлж хөрөнгө оруулагчдыг татах нь гол зорилт юм хэмээн тэрээр мэдэгдэв. Орос улсын санхүүгийн систем түүхий эдээс хамааралтай, эдийн засаг төрөлжөөгүй зэрэг нь ноцтой сул тал юм хэмээн Герман Греф тэмдэглэв. Энэ бүхэн улс оронд үнэ тогтворгүй болоход нөлөөлж байна гэдэгт Сбербанкийн тэргүүн итгэлтэй байна.