Киргизийн хууль сахиулах байгууллагууд ерөнхийлөгч асан Бакиев болон түүний гэр бүлийнхний оршин байгаа газрын талаар мэдээлэл өгсөн хүнд шагнал амлажээ. Одоогоор 36 хүнийг эрэн сурвалжилж байгаа тухай тус бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамнаас уламжлав. Курманбек Бакиев, түүний дүү, хүү, мөн дээгүүр тушаалын хэд хэдэн төлөөлөгч, санхүүгийн зөвлөхүүдийн байгаа газрыг хэлсэн хүнд 100 мянган долларын шагнал амлажээ. Дундад Азийн тус бүгд найрамдах улсад 4-р сард олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр засгийн эрхэнд гарсан Киргизийн түр засгийн газар Бакиев болон түүний гэр бүлийн гишүүдийг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах тухай урьд зарласан юм.