“Росатом” компанийн тэргүүн Сергей Кириенко, Украины түлшний сайд Юрий Бойко лхагва гаригт Киев хотноо Хмельницкийн атомын цахилгаан станцын гурав, дөрөвдүгээр эрчим хүчний блокийг барихад хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Хоёр орны ерөнхий сайд Сочи хотод 4-р сарын 30-нд уулзахдаа холбогдох шийдвэр гаргажээ. “Росатом” компанийн дүнгээр энэ ажлыг хэрэгжүүлэхэд 5-6 тэрбум доллар шаардлагатай. Оросын тал энэ хөрөнгийг оруулна. Хмельницийн атомын цахилгаан станцыг 1981 онд барьж эхэлсэн юм. “Атомстройэкспорт” компани 2008 оны 10-р сард станцад реактор байгуулах тендерт ялжээ.