Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев терроризмыг тэтгэж байгаа мансууруулах бодисын гэмт хэрэг дэлхийг хамрахаас сэргийлэхийг дэлхийн улс оронд уриаллаа. “Гэмт хэргийн урсгал дэлхийг хамрахаас сэргийлэхэд ерөнхий зорилт чиглэж байна. Мансууруулах бодисын эсрэг үр нөлөөтэй тэмцэхгүй бол терроризм зэрэг бусад асуудлыг тэтгэдэг болох нь амьдралаас харагдаж байна” гэж Д.Медведев лхагва гаригт “Афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэл-дэлхийн хамтын нийгэмлэгт сорил” форумын нээлтэнд ийнхүү мэдэгдэв. Форум Орос улсад төдийгүй бараг бүх улсад ихээхэн ач холбогдолтой гэж тэрээр хэллээ. Сүүлийн 10 жилд мансууруулах бодисын үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн нь энэ гамшгийн хүрээг илтгэж байна. “Өнөөдөр хамрамсалтай нь Афганистан мансууруулах бодисын гол нийлүүлэгч байна” гэж төрийн тэргүүн нэмж хэлэв. Мансууруулах бодисын аюул занал бүх хилийг давсныг тэрээр тэмдэглэллээ. “Энэ аюул занал Орос улс төдийгүй хөрш зэргэлдээ орнууд, Европын зарим орон, АНУ, Канадыг хамарч байна” гэж Д.Медведев тэмдэглэв. Орос улс мансууруулах бодистой тэмцэх бодлогын зөвлөмжидөө түшиглэнэ гэж ерөнхийлөгч форумд оролцогчдод хэллээ. Төрийн тэргүүн 2020 он хүртэл мансууруулах бодисын эсрэг тэмцэх стратегийг баталсан юм.