Улаан-Үд хотод болж байгаа Манжур хотын эдийн засаг, соёлын өдрүүдийн хүрээнд өнөөдөр “Улаан-Үд болон Манжурын хооронд хоёр талын аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх” дугуй ширээний уулзалтад Хятадын аялал жуулчлалын 50 гаруй компанийн төлөөлөгч оролцож байна. Буриадын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах боломжийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, барилгын салбарын төлөөлөгчид хэлэлцэж байна. 2010 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө, протоколд грын үсэг зуржээ. Буриад улсад байгуулж байгаа “Байгалийн боомт” холбооны аялал жуулчлалын бүсийг хятадын тал онцгой сонирхож байна. Хятадын бизнес эрхлэгч барилгын ажилд идэвхтэй оролцох бодолтой байна. Мөн Манжур-Улаан-Үд-Манжур нисэх онгоцны маршрут нээх асуудлыг нэн даруй боловсруулахыг санал болгожээ