Оросын болон гадаадын угсаатны аялал жуулчлал сонирхогчид удахгүй Чингис хааны нэг өргөөнд очих боломжтой болно. Саяхан Буриадад "Алтаргана 2010" буриад үндэстний олон улсын наадмын хүрээнд "Буриад суурин" угсаатны аялал жуулчлалын төвийн төслийн уралдаан өндөрлөв. Бүгд найрамдах Буриад улсын Иволгийн дүүргийн танилцуулсан "Аугаа их Чингис хааны өргөө" төсөл шалгарчээ. Дүүргийн засаг захиргааны аялал жуулчлалын салбарын дарга Ольга Лыктыпова ярьж байна: Дүүргийн төв Иволгийн тосгоноос 3 км зайд ариун газар бий. Тэнд Чингис хааны өргөө байсан тухай домогт өгүүлдэг. Эгц эрэгтэй 40 метр ууланд хааны цэрэг морилж сууж байсан байж магдагүй олон том чулуу байдаг. Чингис хааны суудалтай төстэй чулуу бий. Энэ онцгой эрчим хүчтэй газар. Байгаль дэлхий ч сонин өнгө аястай. Чулууны завсараар урсдаг горхи өвөлдөө хөлддөггүй. Энд ирсэн хүн бүр байгалийн сайхныг бахддаг. Тэгээд энд түүхэн газрын сэргээж, Чингис хааны музей нээх санаа сэдсэн. Музей архитекутрын онцгой төслөөр барьсан гэрт байрлана гэж энэ санааг сэдсэн хүмүүс ярьж байна. Модоор 30 орчим метрийн диаметртэй, 10 орчим метрийн өндөртэй гэр музей барина. Музейд Монголоос голдуу авчирсан ахуйн түүхэн эд зүйлийг тавина. Монголын ажил нэгт нөхөдтэй энэ талаар хэдийн тохиролцсон. Үүнээс гадна Чингис хааны цэрэг замаа тэмдэглэж үлдээсэн эд зүйлийг музейд тавина. Тухайлбал хоёр метр өндөр, гурван метр диаметртэй гурван чулуун пирамид юм. Эдгээрийг Иволгийн дүүргийн Оронгоя, Кибалино, Ганзурино зэрэг тосгоноос холгүй илрүүлсэн байна. Харин Чингис хааны өргөөг тойруулан жуулчид жилийн турш амрах 10 гэр барина. Энд багагүй байдаг эрүүлжүүлэх рашаанд мориор хүрэх жим гаргана. Жуулчид морь, тэмээ унах боломжтой.  Янз бүрийн газраас мөргөлчид ирдэг Оросын буддын шашны төв Иволгийн дацан урьд дүүргийн гол түүхэн дурсгалт газар байсан бол өдгөө өөр нэг сонирхолтой, түүхэн газар бий боллоо. Жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Төсөл боловсруулагчид жилд хэдэн зуун жуулчин хүлээн авна гэж найдаж байна. Орос улсын цорын ганц Чингис хааны анхны музейг энэ жил байгуулна. Төслийн хөрөнгө оруулагч хэдийн олджээ.