0"Афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэл-олон улсын хамтын нийгэмлэгийн сорил" олон улсын форум өнөөдөр Москва хотод эхэллээ. Афганистанаас оруулж байгаа мансууруулах бодисын эсрэг эрчимтэй тэмцэх нь гол асуудал байна. Уулзалтын үеэр янз бүрийн орны мансууруулах бодисын эсрэг тэмцэх болон хууль сахиулах байгууллагын газрын удирдлагууд хамтарсан арга хэмжээ боловсруулна. Форумын ажилд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцоно. Афганистаны мансууруулах бодисын эсрэг одоохондоо маш бага тэмцэж байна гэж урьд төрийн тэргүүн нэг бус удаа мэдэгдсэн билээ. Өнөөгийн байдлаар Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэл сүйрлийн шинжтэй болоод байна. Өнгөрсөн жил афганистаны мансууруулах бодисын улмаас дэлхийн хэмжээнд 100 мянган орчим хүн амь насаа алджээ. Орос улсад сүүлийн 20 жилд мансууруулах бодисоос хамааралтай хүн 20 дахин нэмэгджээ.