Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, мөн Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко нар Гаалийн холбоо байгуулах асуудлыг хэлэлцэх уулзалтад бэлтгэх талаар хэлэлцлээ. Хоёр орны төрийн тэргүүн нар утсаар ярисны дараа Кремлийн хэвлэлийн алба даваа гаригт энэ тухай мэдэгдэв. Белорус улс маргаантай асуудлыг зохицуулсны дараа 7-р сарын 1-ээс Гаалийн холбоонд нэгдэхэд бэлэн байгаа тухай Белорусын эдийн засгийн сайд Николай Снопков урьд мэдэгдсэн билээ. Энэ байгууллагын хуулийг Орос, Казахстан улс хоёр талын үндсэн дээр 5-р сарын 28-нд Санкт-Петербург хотод баталсан юм.