НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол баталбал Иран цөмийн хөтөлбөрөө хэлэлцэхгүй. Тус улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Стамбулд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Уран солилцох тухай Турктай байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхгүй гэж тэрээр тэмдэглэв. Тегеран, Анкара, Бразилийн 5-р сарын 17-нд гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу Иран Турк улсад бага түвшинд баяжуулсан 1,2 тонн уран нийлүүлж, 20 хувь хүртэл баяжуулсан 120 кг түлш авах юм.