Дорно Иерусалим нийслэлтэй палестины улс байгуулахад бүх улсын хүчин чармайлтыг нэгтгэнэ. Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган мягмар гаригт Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний асуудлаарх Зөвлөлгөөний хурлыг Стамбул хотод нээх үеэр ийнхүү уриалжээ. Бүс нутаг болон дэлхий дахинаа энх тайван тогтооход энэ түлхэц болно. Израиль саяхан Газын зурвас хүмүүнлэгийн ачаа хүргэхээр явсан “Эрх чөлөөний Флотилии” хөлөг онгоцонд халдасныг Тайип Эрдоган эрс буруушаалаа. Палестины ард түмэн хохирч байгаа Газын зурваст Израилийн бүслэлтийг зогсоохыг Туркийн ерөнхий сайд шаардлаа.