Орос улс атомын эрчим хүчний хувь хэмжээг нэмэх хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаадад Атомын цахилгаан станц барихад бэлэн байна. “Атомэкспо” форумын нээлтэнд Орос улсын засгийн газрын орлогч дарга Сергей Собянин “Атомэкспо” форумыг нээж мягмар гаригт ийнхүү мэдэгдэв. Энэ салбарт ирээдүйтэй олон технологи бүтээж байгааг засгийн газрын дэд сайд тэмдэглэж, Орос улс хурдан нейтроны реактор зэрэг атомын эрчим хүчний технологийн шинэ цогцолбор хөгжүүлэх хөтөлбөрийг баталсныг мөн санууллаа.