Манжурын эдийн засаг, соёлын өдөр өнөөдөр Улан-Үд хотод эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх хөтөлбөрт ажил хэргийн уулзалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаарх дугуй ширээний уулзалт, ардын хэрэглээний бараа таваарын үзэсгэлэн худалдаа, ажил хэргийн уулзалт зэрэг болно. Буриадын нийслэлийн хэвлэлийн албанаас ийнхүү мэдэгдсэнийг ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бизнес эрхлэгчид голдуу 280 хүн байна. Улаан-Үд хотын захиргаа болон Манжурын ардын захиргааны хамтын ажиллагааны тухай протоколд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх төлөвийг тусгана. Үзэсгэлэнд аялал жуулчлалын 50 компани, 60 бараа үйлдвэрлэгч оролцож байна. Мод боловсруулах, мебель үйлдвэрлэл, нефть химийн салбар, барилгын салбарт шинэ технологи хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч хэмнэх технологи зэрэг бизнес хамтын ажиллагааны өргөн талбар байна. Соёлын хөтөлбөрт хятадын хичээнгүй бичгийн үзэсгэлэн, нэрд гарсан мастеруудын 50 бүтээлийг тавих “Алтан Манжур” уран зургийн үзэсгэлэн, мөн буриад, хятадын хотын шилдэг уран бүтээлийн хамтлагийн концерт болно.