Орос улсын ерөнхий сайд В.Путин Азид итгэлцлийн арга хэмжээ авах, хамтран ажиллах тухай гурав дахь Зөвлөлгөөний хуралд оролцохоор Стамбулд хүрэлцэн ирлээ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Ираны цөмийн хөтөлбөр, Иракийн байдал, Ойрх Дорнодын зөрчлийг зохицуулах төлөв зэрэг асуудал багтжээ. Зөвлөлгөөний хүрээнд В.Путин Туркийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, Азербайжан, Украин, Казахстаны ерөнхийлөгч нартай хоёр талын ажлын уулзалт хийнэ. Казахстан 1992 онд ийм зөвлөлгөөн байгуулахыг санаачилсан юм. Энэ форум азийн бүс нутгийн чухал асуудлыг шийдэж, оролцогч орнуудын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийг дэмжихэд чиглэжээ. Одоо тус байгууллагад 20 орон багтдаг.