6-р сарын 12-нд болох Орос улсын өдөр, Буриадад «Орос, Монгол улс: Энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны төлөө хамтдаа» сэдэвтэй богино найруулалын уралдаан гараандаа орно. Энэ уралдаанд аспиранд, оюутан, сурагчид зэрэг залуучууд оролцож болно. Хамгийн шилдэг эссег зохиогч сертификат авахаас гадна, 7-р сарын 14-17-нд Буриадад болох Дэлхийн монгол туургатнуудын чуулганы 4-р ерөнхий чуулга уулзалтанд оролцох урилга авах болно. Мөн «Даяарчлал ба Монгол ертөнц» сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно. Энэ эссег бага хурал дээр хэлэлцэх өгүүлэлүүдийн цомхтголд хэвлэнэ. Энэ эссен сэдвийг тохиолдолоор сонгоогүй, учир нь энэ бол дэлхийн монгол туургатнуудын чуулганы уриа юм. Харин зохиогч өөрөө энэ сэдвийг эдийн засгийн, боловсролын, ямарч байдлаар задлаж бичиж болно. Энэ уралдааныг «Нэгдсэн Орос орон» намын Улсын Дум дэх бүлгийн санаачлагаар зохион байгуулж байгаа юм. Орос, Монгол улсуудын хамтын ажиллагааны орчин уеийн асуудлуудад залуучуудын анхаарлыг хандуулах нь энэ уралдааны гол зорилго юм.