Дэлхийд байхгүй театрыг Буриадын нийслэлд нээх гэж байна. Энэ театр 16 метрийн голчтой, 200 хавтгай дервелжин метр талбайтай гэр байх юм. Энэ гэр театрт 150 үзэгч багтана. Гэр бол төв Азийн нүүдэлчдийн уламжлалт орон сууц билээ. Найруулагч Олег Юмовын энэ шинэ төсөл «Гэр-театр, Нүүдэлчин» гэдэг нэртэй болжээ. «Үлгэрийн үлгэр» гэдэг буриад ардын үлгэрээр анхны жүжгээ тавих юм байна.