Бараг долоо хоног зогссоны дараа том адронын коллайдер ажиллаж эхэллээ. Цахилгаан хангамж тасарсан болон тохируулга хийх шаардлагатай болсон тул түүнийг зогсоосон байсан юм. Одоо коллайдер дотор хурдлуулж байгаа нийт протоны тоог нилээд олшруулна. Том адроны коллайдерыг жил зогсоосны дараа өнгөрсөн жилийн 11-р сарын 20-нд дахин ажиллуулсан бөгөөд энэ нь эгэл бөөмсийн хурдасгуурын түүхэнд хамгийн том нь юм. Швейцар, Францын нутгийг дамжсан түүний 27 км урт цагирагт, гэрлийн хурдтай протоны хэсгүүд мөргөлдөж байгаа юм. Энэ хэсгүүдийн мөргөлдөх үеийн үр дүнг судалсны дүнд матерын зохион байгуулалтын талаархи шинэ зүйлүүдийг мэдэж авна гэж эрдэмтэд үзэж байгаа юм.