Шар тэнгист живсэн өмнөд солонгосын «Чхонан» байлдааны хөлөг онгоцыг мөрдөн шалгасан дүнтэй, Оросын ТЦФ-ын шинжээчдийн хэсэг Сөүлд танилцаж дууслаа. Оросын шинжээчид, живсэн онгоцны их биений хэсэг байгаа тэнгисийн цэргийн Пхентхэк бааз дээр очиж, «Чхонан» хөлгийг харваж сөнөөсөн гэж үзэж байгаа пуужингийн хэлтэрхийг үзэж, амьд үлдсэн багын гишүүдтэй уулзлаа. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдэгдснээр оросын шинжээчид өөрсдийн дүгнэлтийн талаар юу ч хэлээгүй байна. Байлдааны хөлгийг Шар тэнгист 3-р сарын 26-нд Хойд Солонгос устгасан гэж Өмнөд Солонгос үзэж байгаа юм. Энэ үеэр 46 далайчин амь насаа алдсан билээ. Оросын мэргэжилтнүүдийг явуулах хүсэлт тавьсан, Сөүлийн саналыг ерөнхийлөгч Д.Медведев хүлээж авч 5-р сард шийдвэрээ гаргасан юм. Энэ үйл явдалд оролцогч талууд тэсвэр, тэвчээртэй байж Солонгосын хойгыг энх тайван, тогтвортой байдлыг хадгалаж, хурцадмал байдлыг даамжруулахгүй байх хэрэгтэй гэж Кремлийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.