Мексикийн булангийн экологийн сүйрэлийн төлөө уучлалт гуйсан телевизийн сурталчилгааг Бритиш петролеум компан гаргалаа. Тус компанын тэргүүн Тони Хейворд АНУ-ын ард тумнээс өөрийн биеээр уучлалт гуйлаа. «Мексикийн буланд асгарсан нефть бол эмэгнэл бөгөөд гарах ёсгүй байсан» гэж тэр хэлжээ. Энэ буланг цэвэрлэх бүх хариуцлагыг ВР компан өөртөө хүлээж байна гэж тэр мэдэгдлээ. «Энэ сүйрлээс болж хэлмэгдсэн бүх хүнээс уучлалт гүйж байна. Засгийн газар болон сайн дурынханд баярлаж байна. Ийм осол дахин гаргуулахгуйн төлөө бүхнийг хийх болно гэж» Хейворд хэлсэн байна. Одоо Мексикийн булангийн ёроолд нефтийг соруулах ажил ид явагдаж байна. ВР компанын инженерүүдийн байрлуулсан төмөр малгай маягын хамгаалалт 10000 баррель нефть цуглуулахад тус боллоо. АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан баярлах болоогүй байна, учир нь өдөр бүр усанд асгарч байгаа нефтийн дөнгөж талтай нь соруулж авсан нефть тэнцэж байгаа юм.