Финийн нийгмийн алба, орос эмэгтэй Валентина Путконеноос 9 настай охины нь булааж, түүний эцэг Финляндийн иргэнд өгсөн байна. Орос улсад амьдардаг Валентинагийн хуучин нөхөр, хүүхэд хаана байгааг хэлэхгүй, нууж байна. Хүүхэд хамгаалах финийн холбоон дээр, миний ээж намайг үдийн хоолны өмнө чихэр идэхийг хоргилсон гэж охин ярьсан нь, орос эмэгтэйн эцэг эхийн эрхийг хасах шалтгаан болжээ. Нийгмийн халамжийн байгууллагад хандахыг охинд, эцэг нь зөвлөсөн бөгөөд тэр ийм маягаар хүүхдийг өөртөө авах эрхийг олж авсан байна. Охиноо хүчирхийлсэн гэж Валентинаг буруутгасан бөгөөд охиныг асрамжийн газар өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Юля тэндээс оргож ээждээ очих гэсэн боловч түүнийг цагдаа нар баривчилжээ.