«Маршал Шапошников» завь эсэргүүцэгч том хөлөг онгоц тэргүүтэй, оросын Номхон далайн флотын хөлөг онгоцны отряд, Адены буланд, Сомалийн далайн дээрэмчдийн эсрэг тэмцэж байгаа НҮБ-ийн олон улсын ажиллаганд оролцох ажлаа өндөрлөлөө. Энэ олон улсын ажиллагаанд оролцож байгаа манай НДФ-ын 4 дэх хөлөг онгоцны отряд юм. Янз бүрийн улс орны 100 хөлөг онгоц оролцсон 11 цувааг, 3-р сарын 27-ноос хойш дагаж хамгалж явсан байна. «Маршал Шапошников» хөлөг, оросын 23 далайчинтай, либерийн далбаатай «Москвагийн улсын их сургууль» нэртэй шатхуун зөөгч онгоцыг 5-р сарын 6-нд Адены буланд чөлөөлсөн байна. Арван далайн дээрэмчнийг баривчилж, нэгий нь устгасан байна. Дараа нь далайн дээрэмчдийг суллалжээ. Гадаадын олон компанын удирдлагууд, НДФ-ын командлагчидад, оросын далайчдын мэргэжлийн ур чадварыг өндөр үнэлсэн олон арван цахилгаан утас, захидал илгээжээ.