Газ зурвас руу явах хөлөг онгоцны ачааг ЕХ шалгахад бэлэн байгаа бөгөөд Газын зурвас, Египет улсын хил дээр байгаа шалган өнгөрүүлэх газрын ажлын төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Парист болсон Франц, Их британ улсуудын ГХЯ-ын сайд нарын уулзалтын дүнг танилцуулахдаа Францын ГХЯ-ны сайд Бернар Кушнер ингэж мэдэгдлээ. Их Британы гадаад улс төрийн байгууллагын тэргүүн Уильям Хейг, ийм маягаар ЕХ, тус зурваст зориулсан тусламжийн барааг саадгүй хүргэх ажлыг хангаж, палестины нутагт зэвсэг нийлүүлэхийг таслан зогсооно гэж тайлбарлалаа. «Энх тайвны цувааны» хөлөг онгоцуудыг израилийн ТЦХ-ний тусгай албаныхан дайрсан үйл ажиллагааг олон улсын хэмжээнд мөрдөн шалгах хэрэгтэй гэж Франц, Их Британын ГХЯ-ын сайд нар мэдэгдлээ.