Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал дахиад л МАГАТЭ-гийн анхаарлын төвд байна. Тус агентлагын удирдах зөвлөлийн чуулган өнөөдөр вөна хотод нээгдэж байна. Долоо хоногийн өмнө удирдах зөвлөлийн гишүүдэд, Иран улсын баталгааны тухай хэлэлцээг хэрхэн биелүүлж байгаа тухай илтгэлийг тарааж өгсөн билээ. Тегераны бүх цөмийн материал энхийн зорилгоор ашиглагдаж байгаа гэдгийг баталсан шаардлагатай хэмжээний хамтын ажиллагааны боломжийг нээж өгөхгүй байна гэж уг баримт бичигт тэмдэглэсэн байна. «МАГАТЭ-д баталгаа гаргаж өгөх хэлэлцээний нэмэлт протоколыг оролцуулан НҮБ-ийн АЗ-ийн болон МАГАТЭ-гийн Удирдах зөвлөлийн тогтоолуудад заасан шаардлагуудыг Иран биелүүлэхгүй байна» гэж онцлон тэмдэглэжээ. Иран улс, Натанзед байгаа уран баяжуулах тоног төхөөрөмж болон Фордод байгуулсан уран баяжуулах шинэ үйлдвэрийг ашигласаар байна. Дөрөвдүгээр сард тус улс уранаа 20% хүртэл баяжуулж чадсан байна. Үүний дараа эрдэмтэд, Иран улс атомын бөмбөг бүтээх замд орлоо гэж үзэж байна.