2014 оны Өвлийн олимпын нийслэл Сочи хотод ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роге анх удаа хүрэлцэн ирлээ. Мөсөн тайлбайн их ордны барилгын ажилтай танилцсны дараа тэрээр үзсэн харсан зүйлүүдэд сэтгэл ханамжтай байна гэж хэллээ. Өнөөдөр ОУОХ-ны ерөнхийлөгч, Орос улсын ерөнхий сайд В.Путин нар Оросын олон улсын олимпын их сургуулийн сууринд анхны туйпууг тавина. Энэ сууринд бас ирээдүйн оюутнуудад зориулсан илгээлтийг хийсэн битүү савыг бас хийсэн байна.