Стамбул хотод нээгдэж байгаа Азид итгэлцэл, харилцан үйлдлэлийг хөгжүүлэх хэлэлцээнд оролцогч орнуудын форум, Азийн бүс нутгийн улсуудын худалдаа эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааг өргөжуулэх болон аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ. Энэ форум, Азид итгэлцэл, харилцан үйлдлэлийг хөгжүүлэх хэлэлцээнд оролцогч орнуудын сайд нарын уулзалтаар өнөөдөр ажлаа эхлэнэ. 6-р сарын 8-нд оролцогч орнуудын төрийн тэргүүнүүд, засгийн газрын ерөнхий сайд нарын оролцоотойгоор үндсэн хөтөлбөрөө хэлэлцэнэ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Орос улсыг төлөөлнө. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний нэг гол асуудал бол 2010-2012 оны хооронд АИХУХХ-г даргалах ажлыг Кзахстанаас Түрк улсад шилжүүлэх асуудал юм. Казахстаны төрийн тэргүүн Нурсултан Назарбаеваас гадна Азербайджан, Иран, Афганистан улсуудын ерөнхийлөгчид, бусад орнуудын ГХЯ-ны сайд нар болон Палестины удирдагч Махмуд Аббас нар хүрэлцэн ирэх ёстой. Саяхан Израилийн ТЦХ, хүмүүнлэгийн ачаатай «энх тайвны цувааг» дайрсан явдлыг хэлэлцэхээр Аббас энд хүрэлцэн ирж байна. «Заман» сонинд мэдээлснээр Түркийн ерөнхий сайд Тайип Эрдоган хэд хэдэн хоёр талын уулзалт хийх бөгөөд гадаадын төрийн тэргүүнүүдэд, энэ үйл явдлын талаархи түркийн байр суурийг танилцуулна. Бүгд хурлын үеэр болон ганцаарчилсан уулзалтын үеэр ираны цөмийн хөтөлбөр, Иракын байдал, Ойрхи Дорнодын зохицуулалтын төлөв зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно. Орон нутгийн ОНХМХ-ийн мэдээлж байгаагаар, түрк, афган, пакистан улсуудын гурван талын хэлэлцээгээр бүс нутаг дахь терроризмтой хийх тэмцлийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн, Түрк, АНУ-ын эдийн засгийн түншлэлийн комиссийн хуралдаан болно.