«Чхонан» байлдааны хөлөг онгоцны асуудлыг авч үзхийг Өмнөд Солонгос, НҮБ-ийн АЗ-д санал болголоо. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойг дээр болсон нөхцөл байдлын хөгжлийн дүнг харуулсан алхам боллоо. Сөүлийн албан ёсны захидалд БНАСАУ-ыг шууд буруутгаагүй боловч, урьд нь БН Солонгос улсын ерөнхиийлөгч Ли Мен Бак, Пхеньян энэ хэрэгт оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч, зохих хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэж байсан юм. Өмнөд Солонгос, АНУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан хээрийн сургуулийн үед 3-р сарын 26-нд Шар тэнгист өмнөд солонгосын «Чхонан» байлдааны хөлөг онгоц живсэн юм. Энэ үеэр тус хөлгийн багын 46 гишүүн амь насаа алдсан билээ. Олон улсын мөрдөн байцааалтын дүнд, «Чхонан» хелгийг хойд солонгосын шумбагч онгоцноос пуужин харваж сөнөөсөн гэж Сөүл мэдэгдсэн билээ. Энэ болсон явдал тэртэй тэргүй түгшүүртэй байдаг хоёр Солонгос улсын харилцааг улам хурцадмал байдалд оруулсан билээ. Пхеньян энэ болсон явдалд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Болсон явдлыг мөрдөн байцаах ажилд хойд солонгосын щинжээчдийг оролцуулах гэсэн тэдний саналыг Сөүл хүлээж авааагүй юм. Өмнөд Солонгос, АНУ, БНАСАУ-ыг буруутгаж, түүний эсрэг шинэ хатуу хориг арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Вашингтон, Токио хоёрын дэмжсэн Сөүлийн байр суурийг Орос, Хятад улсууд хүлээж авсан боловч эцсийн шийд гаргаагүй байна. Ингэх ч үндэслэл байгаа юм. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн солонгос судлалын төвийн удирдагч Александр Жебин, «Долоо хоногийн тойм» хөтөлбөрт ярилцлага өгөхдөө энэ үндэслэлийг дурдлаа. Эхлээд живсэн усан онгоцны их бие дээр байсан пуужингийн үлдэгдэл болон дэлбэрэх бодис германы үйлдвэрийнх гэж мэдэгдэж байсан. Америкын болон өмнөд солонгосын флотын хөлөг онгоцнууд ч германы үйлдвэрийн пуужин, дэлбэрэх бодисоор зэвсэглэсэн байгаа шүү дээ. Дараа нь гэнэтхэн хойд солоносын пуужин болж хувирсан бөгөөд энэ байдал мэргэжилтнүүдэд сэжиг төрүүлсэн юм. Энэ үйл явдал болсон районд АНУ, Өмнөд Солонгосын хамгийн сүүлийн үеийн хөлөг онгоц хайх системээр тоноглогдсон хөлгүүд оролцсон цэргийн хамтарсан хээрийн сургууль болж байсан билээ. Харин хойд солонгосын шумбагч онгоц хэнд ч мэдэгдэлгүйгээр тэнд байсан нь үнэхээр ойлгомжгүй байгаа юм. «Чхонан» хөлгийг сөнөөсөн гэж үзэж байгаа пуужингийн үлдэгдэл сэжиг төрүүлж байгаа юм. Тэр хөлгийг хоёр хэсэг болгож чадсан гэх пуужингийн их бие нь бараг бүтэн, зарим деталиуд нь эвдрээгүй байх юм. Олон нийтэд гол гэрч болгож үзүүлсэн пуужингийн нэг хэсэг дээр дугаар байсныг харуулжээ. Хамгийн гол нь тэр хэсэг дээр байгаа дугаар нь заводынх биш маркераар гараараа бичсэн байх юм. Яг энэ нь үл итгэх байдал төрүүлээд байна. Хэрвээ энэ пуужин хойд солонгосынх байна гэж үзэхэд, «Чхонан» хөлгийг энэ пуужингаар сөнөөсныг хэн батлах юм бэ? гэж Александр Жебин ярьж байна. Хойд, Өмнөд улсуудын олон удаа байлдаж байсан энэ районд пуужингийн хэлтэрхийнүүд маш олон байгаа. Эдгээр пуужингуудын зарим нь дэлбэрээгүй тэнгисийн ёроолд байж, дараа нь түүнийг олсон байж болох юм. «Чхонан» хөлгийн живсэн районоос олсон тэр пуужинг америкчууд болон өмнөд солонгосчууд өдөөн хатгах зориулалтаар ашиглаж байна гэж Хойд солонгосчууд хэлэх бүрэн эрхтэй. Ингэж мэдэгдэх ч үндэслэл байгаа юм. 1964 онд Тонкины буланд АНУ өөрийн нисэх онгоц тээгч «Мэддокс» хөлгийг өөрсдөө буудаж, үүнээс үүдэн өдөөн хатгалга явуулж Вьетнамд хийсэн дайнаа эхэлсэн билээ гэлээ. Орос улс өөрийн байр суурийг илэрхийлэхийн тулд шумбагч онгоц болон пуужин, миинийн шинжээчдээ Сөүл руу илгээсэн билээ. Байлдааны хөлөг онгоц сөнсөн учир байдлыг мөрдөн шалгасан олон улсын шинжээчдийн материалд, энэ комисс 6-р сарын 7 гэхэд дүн шинжилгээ өгөх ёстой. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровын үзэж байгаагаар, байлдааны хөлөг онгоцыг сөнөөсөн буруутныг олж бурууг нь тогтоосоны дараа дэлхийн хамтын нийгэмлэг, ямар арга хэмжээ авах шаардлагатайг тогтоох ёстой. Тэрээр баасан гаригт Бээжинд энэ мэдэгдэлийг хийсэн байна. Яг энэ асуудлаар хийсэн орос, хятадын зөвлөлгөөний дараа, Пхеньян, Сөүл хоёр цэрэг улс төрийн хямралын ирмэгт тулаад байна гэж тэр мэдэгдсэн байна. Москва, Бээжин хоёр энэ байдалд маш сэтгэл зовинож байгаа бөгөөд нөхцөл байдлыг ямарч хяналтгүй хурцадмал байдалд оруулахгүйн төлөө тэмцэж байна. Энэ байдал үнэхээр Солонгосын хойгын Умард, Өмнөдийн хооронд үүссэн өргөн хүрээтэй сөргөлдөөн болоод байна. Орос, Хятад улсууд ийм байдалд хүргэхгүй төлөө бололцоотой бүхнийг хийнэ гэж оросын сайд мэдэгдлээ. Энэ нэр төртэй байгууллага,Зүүн хойд Азийн одоогийн хурцадмал байдлыг намжаахад өөрийн хувь нэмрээ оруулахад НҮБ-ийн АЗ-ийн байнгын гишүүн энэ хоёр улс, өөрсдийн улс төрийн жингээ ашиглах болно.