Бүх дэлхийн асуудал болоод байгаа афганы мансууруулах аюулын эсрэг хамтран тэмцэх шаардлагатай байгаад анхааралаа хандуулахыг Ази, Номхон далайн бүсийн түншүүддээ Орос улс уриаллаа. Сингапурт аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар болж байгаа «Шангри-Лагийн яриа хэлэлцээ» олон улсын бага хурал дээр ОХУ-ын дэд ерөнхий сайд Сергей Иванов энэ тухай мэдэгдлээ.
Афганистанд одоо нехцел байдлыг хянаж байгаа олон улсын хүчин, хар тамхины үйлдвэрлэл болон дамын наймаатай тэмцэх хатуу үүрэг өөртөө хүлээх ёстой. «Аль-Каида» алан хядах байгууллагын дайнчид, олон улсын хар тамхины нууц ноёд мансууруулах бодисны наймааг хянаж байгаа тус оронд энэ асуудал тэргүүн зорилт болоод байна. Афганистанд ЗХУ-ын цэрэг байрлаж байх үед ийм асуудал огт байгаагүй гэдгийг оросын төлөөлөгч санууллаа. Тэр үед тус орны засгийн газар ЗХУ-ын тусламжтайгаар, эхний ээлжинд афганы ард түмний нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж байсан гэж тайлбарлалаа. Орос улсад, афганы мансууруулах бодисны аюултай тэмцэх тов тодорхой стратег байна. Тус улс дэлхийн хамтын нийгэмлэгт, даяарчлалыг хамарсан энэ аюулыг устгахад бодит алхам хийхийг санал болгож байна гэж афганистаны талаархи шинжээч Юрий Крупнов мэдэгдээд: Афганы мансууруулах бодисны үйлдвэрлэлийг устгах төлөвлөгөөг Орос улс санал болголоо. Энэ төлөвлөгөөг Брюсесельд 3-р сарын 23-нд НАТО-гийн төв байранд, Орос улсын мансууруулах бодисны эсрэг тэмцэх улсын хорооны дарга Виктор Иванов танилцуулсан билээ. Афганистанд хар тамхины ургамал тариалж байгаа газар хэнд харъяалагдаж байгаад хийсэн тусгай судалгаанд анхаарал хандуулахыг санал болголоо. Тэнд газрын кадастр хийх шаардлагатай, өөрөөр хэлвэл макын тариалангийн талбайн географын тодорхой зураглалыг гаргах, ингэснээр энэ талбай ямар хунд юм уу, ямар бүлэгт харъяалагдаж байгааг тодорхойлож болно. Энэ механизм тус талбайн жинхэнэ эзэн болон нууц ноёныг илэрүүлэхэд туслана. Орос улсын дэд ерөнхий сайд, Сингапурт үг хэлэхдээ Ази Номхон далайн бүс нутгийн хяналтгүй газар нутгийн тухай асуудлыг хөндлөө. Эдгээр нь, афган, пакистаны хил, Тайланд, Лаос, Мьянма гурван улсын хил дээр байдаг «алтан гурвалжин» мөн Филиппин улсын өмнөд нутаг зэрэг газрууд юм. Энэ газар нутгийг, хүний болон зэвсгийн наймаа, хар тамхины үйлдвэрлэл, худалдаанаас олж байгаа херенгеер санхүүжүүлэгдэж байгаа гэмт хэргийн бүлэг, салан тусгаарлагчид хянаж байна. Эдгээр газар нутагт албан ёсны засаглалыг сэргээх ажилд хүчин чармайлт тавьж, энэ асуудалд анхаарал хандуулахыг АНДБН-ийн түншүүддээ, Сергей Иванов уриаллаа. Өмнөд солонгосын «Чхонан» байлдааны хөлөг онгоц живсэнтэй холбогдоод Сөүл, Пхеньянын харилцаа хурцадсантай холбогдсон тогтворгүй байдал бий болоод байна. Байдал хяналтаас гарах аюултай байгаа тул Москва, Бээжин хоёр бусад ойрын түншүүдийнхээ хамт нөхцөл байдлын төлвийг муу тал руу хэлбийлгэхгүйн төлөө бүхнийг хийж байна.