Орос улс, АНДБН-т хөрөнгө оруулалт, худалдааг идэвхитэй хөгжүүлэх сонирхолтой байна. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Эльвира Набиуллина японы Саппоро хотод болсон АНДБН-ийн орнуудын худалдааны сайд нарын уулзалтын дүнгээр, ИТАР-ТАСС-д өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр, хямралын дараахи үеийн хөгжилтэй холбогдсон эдгээр улсуудын хувьд амин чухал асуудлуудыг уулзалтанд оролцогчид хэлэлцсэн байна. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн асуудлууд болон ирээдүйн стратегийн өсөлтийг авч хэлэлцсэн байна. АНДБН бол маш эрчимтэй хөгжиж байгаа бүс гэж Эльвира Набиуллина тэмдэглэлээ. Орос улс тэнд өөрийнхөө оролцоог нэмэгдүүлэхийг сонирхож байна.