Өнөөдөр Сочи хотод «Кинотавр» оросын киноны наадам эхлэж байна. Нээлтийн ажиллагаан дээр «Москва би чамд хайртай» гэдэг киног үзүүлэх юм байна. Энэ кинонд янз бүрийн найруулагчдын бүтээсэн кинонуудын хэсгээс 5 таван минутаар үзүүлэх юм. «Эх орны киноны урлагт оруулсан хувь нэмрийн төлөө» наадмын анхны шагналыг нээлтийн ёслолын үеэр гардуулах юм байна. Энэ шагналыг энэ жил оросын ардын жүжигчин, найруулагч Глеб Панфиловт гардуулах юм байна. Наадмын, уралдааны үндсэн хөтөлбөрт 14 кино үзүүлэх юм байна. Шилдэг киноны шагналын төлөө энэ жил нэртэй найруулагчдаас гадна 8 шинэ найруулагчид оролцож байна. «Кинотавр» наадмын үндсэн шагналтнууд болон гран-при шагналтныг 6-р сарын 13-нд зарлана.