Александр Пушкины төрсөн өдрийн 211 жилийн ойг Москва өнөөдөр тэмдэглэж байна. Пушкины өдрийг нийслэлд жил болгон тэмдэглэдэг, энд яруу найрагч төрж, загалмайлуулж, хүүхэд насаа өнгөрөөж, сүүлд нь ирээдүйн гэргий Наталья Гончароватайгаа энд таарсан билээ. Өнөө өглөө яруу найрагчийн уран бүтээлийг бишрэн шүтэгчид нь Пушкины талбай дээр цугларч, Опекушины барьсан хөшөөнд нь цэцэг өргөж, сонгодог шүлгээс нь унших болно. Орой нь тэнд уламжлалт ардын зугаалга болно. Өнөөдөр Пушкины нэрэмжит улсын музей болон түүний бүх салбарууд үнэ төлбөргүй үйлчилж байна.