Мексикийн буланд болсон сүйрлээс болж, «Бритиш петролеум» компанын ерөнхий захирал Тони Хейуорд огцрох бодолгүй байна. Лондоны «Санди телеграф» сонинд тэрээр ярилцлага өгөхдөө далайд нефть асгарсан болон эд материалын хохирол учруулснаас болж эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж бодохгүй байна гэжээ. «Би баривчлана гэж айхгүй байна. Хамгийн гол нь асгарч байгаа нефтийг зогсоож чадахгүй байгаад л сэтгэл зовж байна» гэж Хэйуорд хэлжээ. ВР компанын удирдлагууд, хувьцаа эзэмшигчиддээ тэрбумаар тоологдох хүү төлөх гэж байгаад, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дургүйцэж байгаагаа илэрхийллээ. Нефть асгарсанаас үүссэн хохиролыг энэ нефтийн компанаар бүрэн хэмжээгээр нь төлүүлэхийн төлөө тэмцэнэ гэж тэр хэллээ. ВР компанын нефтийн тавцан дээр осол гарсны улмаас далайн усанд 189 мянган тонн нефть асгараад байна.