Газын секторын далайн бүслэлтийг сэтлэхийг оролдсон, ирландын «Рэчел Корри» хөлөг онгоцны зорчигчид болон багын гишүүдийг эх оронд нь албадан буцаахаар Тель-Авивын олон улсын нисэх буудалд хүргэжээ. 1976 оны Нобелийн энх тайвны шагналт хатагтай Мейрид Корриган-Магуайр болон бусад хүний эрхийг хамгаалагчдыг ням гаригт буцаана. Бямба гаригт Израилийн ТЦХ, палестинчуудад зориулсан хүмүүнлэгийн ачаатай «Речэл Корри» хөлгийг саатуулж, хүчээр Ашдод боомтод хүргэсэн билээ. Хөлгийг хүч хэрэглэхгүйгээр саатуулсан байна. 5-р сарын 31-нд анхны «энх тайвны цувааг» эзлэж авахдаа израилчууд гал нээснээс болж 9 хүн амь насаа алдаж, арваад хүн шархдаж, зуугаад хүн баривчлагдсан билээ. Тэднийг дараа нь эх оронд нь албадан буцаасан билээ.