Өнөөдөр орос хэлний өдөр. Соёл болон хэлний олон хэлбэрийг хөгжүүлэх үүднээс НҮБ энэ өдрийг зарлан тунхагласан билээ. НҮБ-ийн албан ёсны хэлний өдрүүдийг тэмдэглэж байх шийдвэрийг тус байгууллага 2-р сарын хуралдаанаараа гаргасан юм. НҮБ-ийн албан ёсны 6-н хэл, англи, араб, испани, хятад, орос хэлнуудийн тэгш эрхийг хангаж егех нь тус үйл ажиллагааны зорилго байсан юм. ЮНЕСКО-гийн мэдээгээр орос хэлээр, дэлхийн 260 сая хүн ярьж байна. НҮБ-ийн албан ёсны хэлний баярыг, концерт тоглож, дүрслэх урлагын үзэсгэлэн гаргаж, кино болон жүжиг үзүүлж тэмдэглэдэг билээ.