Олон улсын эрдэм шинжилгээний далай судлаачдын экспидиц Владивостокоос Агнуурын тэнгист экологид нөлөөлж байгаа гидрофизикийн үйл явцыг судална. Экспидицийн бүрэлдэхүүнд Орос, Япон, Өмнөд Солонгосын 28 эрдэмтэн багтжээ. Тэд далайн ёроолоос усны гадаргууд гарч байгаа метаны хөөсний урсгал хүний амьдрал, загас, наймаалжны чанарт хэрхэн нөлөөлж байгааг тодруулах бодолтой байна. Үүнээс гадна шинжээчид метаны хөөс, мөн хийн гидрат үүсэхэд тектоник ямар үйл явц нөлөөлснийг тогтоох бодолтой байна. Эдгээр нь эрчим хүчний орлуулах эх үүсвэр байж болно гэж эрдэмтэд үзэж байна.