Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг сөнөсөн хариуцлагыг Пхеньянд ноогдуулахыг Сөүл дэлхийн хамтын нийгэмлэгт уриаллаа. БНАСАУ-ын халдлага нь НҮБ-ын дүрэм, Солонгосын хойгийн эвлэрлийн тухай хэлэлцээрийг зөрчсөнийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Тхэ Ен сануулав. Умард Солонгосын шумбагч хөлөг пуужин харваснаас өмнөд Солонгосын хөлөг 3-р сарын 26-нд Шар тэнгист живсэн гэж АНУ, Их Британи, Австрали, Шведийн шинжээчдээс бүрдсэн олон улсын комисс 5-р сарын 20-нд дүгнэжээ. Пхеньян үүнийг эрс эсэргүүцэж байна. Оросын бүлэг шинжээч одоо Сөүлд хэргийг мөрдөн шалгаж байна.