Эдийн засаг, экологийн хөгжлийг салгах аргагүй гэж Д.Медведев үзэж байна. Байгаль орчныг хамгаалах нь амин чухал төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан хүчин чармайлт, тодорхой хүн бүрийн хариуцлагатай алхамаар энэ зорилтыг шийдэнэ гэж Орос улсын ерөнхийлөгч Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг тохиолдуулан дүрс бичлэгийн блогтоо энэ тухай мэдэгдэв. Д.Медведев байгаль орчинд хайр гамгүй хандахаас сэрэмжлүүлж, хор уршиг нь нүсэр, урьдчилан таах аргагүй байж болохыг сануулав. Тэрээр Мексикийн буланд асгарч байгаа нефтийг жишээгээр иш татлаа. Ийм осол гарахаас сэргийлж олон улсын хууль эрхийн шинэ баримт бичиг боловсруулах шаардлагатай байна. Дэлхийн гүрнүүд энэ мэт эрсдлийг даатгах мөнгө төлдөг дэлхийн сан байгуулж болно гэж Д.Медведев тэмдэглэв. Канадад энэ сард болох “их хорийн” уулзалтаар энэ асуудлыг дэвшүүлнэ гэж тэрээр мэдэгдлээ.