Москва хотод өнөөдөр боксын Европын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дэлхийн 44 орны тамирчин оролцох энэ тэмцээн 6-р сарын 12 хүртэл үргэлжилнэ. Дэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнд оросын тамирчид сүүлийн 15 жилд анх удаа багийн дүнгээр ялагджээ. Үүнээс өмнө оросын тамирчид гурван тэмцээнд дараалан тус бүр 9 алтан медаль хүртсэн байна.