Хэн ч хүсэхгүй байгаа ч, Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тухайд бараг тохиролцсон гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. “Хориг арга хэмжээ авахыг хэн ч хүсэхгүй байна. Зарим тохиолдолд энэ талаар тохиролцохоос аргагүй байна. Хориг арга хэмжээ авах талаар бараг тохиролцсон” гэж тэрээр Германд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолой Ираны удирдлагад хүрнэ гэж бид найдаж байна. Хариуцлагагүй зан байдлаа үргэлжлүүлж болохгүй. Олон улсын тавцанд юу хэлж байгааг сонсч, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн түншүүдтэй харилцах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хамгийн ноцтой асуудлыг шийдэнэ” гэж Д.Медведев хэллээ.