Палестины идэвхтнүүд хөлгийн жолоог сайн дураар Ашдодын зүг залахаас татгалзсаны дараа Израилийн цэргийнхэн ирландын “Рейчел Корри” хөлөг онгоцны тавцан дээр гарлаа. Урьдчилсан мэдээгээр Газын зурвасын тэнгисийн бүслэлтийг сэтлэхийг оролдсон хөлөг онгоцыг “тайван замаар” хяналтанд авчээ. “Рейчел Корри” хөлгийн багийн гишүүд, зорчигчид эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байна гэж Интерфакс агентлаг уламжлав. “Рейчел Корри” хөлөг онгоц мянган тонн хүмүүнлэгийн ачаатай Газын зурваст очихоор явжээ. Тухайлбал цемент, эмнэлгийн тоног төхөөрөмж, палестины хүүхдүүдэд ном, тоглоом зэргийг хүргэхээр явжээ. Израилийн тусгай албаныхан даваа гаригийн шөнө Газар Дундын тэнгист булаан эзэлсэн “Эрх чөлөөний Флотилии” цуваа хөлөг онгоцноос энэ хөлөг хоцорсон юм. Энэ ажиллагааны үеэр 9 хүн үрэгдэж, олон арван хүн шархадаж, хэдэн зуун хүнийг баривчилсан юм.