Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын орнуудын худалдааны сайд нар цаашдын хамтын ажиллагааны төлөв, бүс нутгийн интеграцчлалыг бэхжүүлэх асуудлаар хамтын хүчин чармайлтын дүнг хэлэлцэж байна. Тэд баасан гаригт Японы хойд хэсгийн Хоккайдо аралд цуглажээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина Оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтаар 11-р сард Иокогаме хотод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Тус байгууллагад Орос, Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг Ази Номхон далайн бүс нутгийн 21 орон багтдаг. Эдгээр улсад дэлхийн ДНБ-ийн тал нь, мөн дэлхийн худалдааны 40 гаруй хувь нь ноогддог.