Хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг өнөөдөр дэлхийн бүх оронд тэмдэглэж байна. Орос улсад энэ өдөр экологичид мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Москва хотын экологийн хамгийн цэвэр газрын нэг Лужникт буяны эко наадам болно. Эрчим хүч хэмнэх технологид түшиглэн бүтээсэн эко байшинг зочдод танилцуулна. Гоёмсог загвартай байшинд хүүхдүүд гэрийн тэжээмэл амьтан харж, тэжээл өгч, дөнгөж саасан сүү хүртэл уух боломжтой. Наадмын үеэр оюутнуудын дунд хөгжилтэй КВН уралдаан, хөгжмийн хамтлагийн концерт, спорт тоглоом зохиож, экологийн цэвэр бүтээгдэхүүн амтлах боломжтой. Хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг тохиолдуулан “Экологийн зугаалга” Кузьминск, Москворецк, Царыцино, Теплый стан зэрэг Москвагийн хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд Сетунь хотын хөндийд өндөрлөнө.