Израилийн цэргийн хөлөг онгоцууд  бүсэлсэн Газын зурваст хүмүүнлэгийн бараа хүргэж явсан Rachel Corrie ирландын хөлөг онгоцыг Газар Дундад тэнгист бүсэллээ. Израилийн цэрэг хөлгийн тавцанд гараагүй байна. Rachel Corrie  хөлөг онгоц эвдэрлийн улмаас израилийн цэргүүд даваа гаригийн шөнө булаан эзэлсэн"Эрх чөлөөний Флотилии" зургаан хөлөг онгоцноос хоцорсон юм. Энэ ажиллагааны үеэр 9 хүн үрэгдэж, олон арван хүн шархадаж, хэдэн зуун хүнийг хорьжээ. Дэлхийн хамтын нийгэмлэг Израилийн үйлдлийг буруушаасан юм. Газын зурвасын бүслэлтийг нэн даруй зогсоохыг Орос улс зэрэг дэлхийн олон орн шаарджээ.