ХАМАС бүлэглэлийн удирдлага Палестины засаг захиргааны удирдагч Махмуд Аббасыг Газын зурваст очихыг урилаа. Ийм алхам бүслэлтийг сэтэлж, палестин хоорондын эвдэрлийг эцэс болгоно гэж тус хөдөлгөөний улс төрийн товчооны дэд дарга Муса Абу Марзук мэдэгдэв. ХАМАС хөдөлгөөнийхөн 2007 оны зун анклавын засгийн эрхийг булаан авсны дараа Палестины автономит нутаг Газын зурвас, Иордан голын баруун эрэг хоёр хэсэгт хуваагдсан юм. Үүний дараа Израиль Газын зурвасыг бүрэн тусгаарлах дэглэм тогтоожээ. Израилийн цэргийнхэн “Эрх чөлөөний Флотилии” хөлөг онгоцонд халдасны дараа Аббас нэгдэхийг ХАМАС бүлгийнхэнд уриалсан юм. Зарим мэдээгээр тэрээр 4 жилд анх удаа Газын зурваст айлчлах санааг дорвитой үзэж байна.