Украины ерөнхийлөгч Виктор Янукович засгийн эрх барьсны 100 хоногоор улс орноо олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болгож, иргэдийн аж байдлыг дээшлүүлэх шинэчлэлийн хөтөлбөрөө өчигдөр танилцуулав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 2011 онд танилцуулна. Ерөнхийлөгч Янукович ойрын ирээдүйд улс орноо хэрхэн төсөөлж байгаа талаар манай Украин дахь сурвалжлагч Владимир Синельников ярьж байна. Улс оронд эх хэлнээс бусдыг өөрчлөх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч Янукович улс орны өнөөгийн байдалд хатуу дүн шинжилгээ хийснийг бүр шүүмжлэл гэж хэлж болохоор байна. Тухайлбал түүхийн өөр эрин буюу ЗХУ-ын үеээс, мөн “улбар” хувьсгалын улмаас улс орны байдал дордсон гэж тэр үзэж байна. Украины ерөнхийлөгч улс орныг нэгтгэх зорилтыг тунхаглалаа. Миний нутаг нэгтнүүдийг нэгтгэх үндэсний нэгдсэн зорилт Европын сонголт гэж би үзэж байна. Улс орны хэрэг, ирээдүйн өөрчлөлтийн талаар төрийн тэргүүнд ноогдож байгаа үүргийг би ухаарч байна. Цаашид ингэж амьдрах ёсгүй гэдгийг хүмүүс ойлгож байгаа тул тэд өөрчлөлт шинэчлэлт хийхийг хүлээж байна. Нийгмийн амьдралын бүхий л салбарыг хамарсан гүн гүнзгий шинэчлэл хийх бодлогыг би санал болгож байна. Янукович хэлсэн үгэндээ улс орны амьдралын бүхий л салбарыг хөндлөө. Сүүлийн жилүүдэд явуулсан бодлого улс орныг зөв замаас хазайлгасан гэж тэрээр тэмдэглэв. Үүний улмаас Украины хөгжил зогссон юм. Нөхцөл байдлыг системтэй шинэчлэлээр өөрчилнө. Тэрээр улс төрчдөд бус иргэдэд "Украиныг цогцлуулахыг" санал болгожээ. Юуны түрүүнд эдийн засаг түүний тэргүүн зэргийн зорилт юм. Өнгөрсөн жил аж үйлдвэрлэлийн хэмжээ 15 хувиар буурчээ. Одоо ДНБ-ий өсөлт жилд 6-7 хувьд хүргэх зорилт байна. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар Украин эрчим хүчний зарлагатай эдийн засгаас холдож, мэдээллийн нийгмийг цогцлуулах замыг нээх тэргүүн зэргийн технологид шилжих ёстой юм. Эдийн засгийг дэмжихийн тулд бизнес эрхэлэх нөхцөл, хөрөнгө оруулалтын орчныг дээшлүүлэх хэрэгтэй гэж Янукович үзэж байна. Үүнтэй холбогдуулан улс орны татварын системийг оновчтой болгож, бизнес эрхлэгчдэд зөвшөөрлийн системийг хөнгөвчлөх хэрэгтэй. Авилгатай тэмцэх нь тэргүүн зэргийн зорилт байна. Украин энэ үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог. Нийгмийн салбарт дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Энд байдал хүнд байна. Виктор Януковичийн хэлснээр Украины хүн амын 30 хувь нь ядуурлын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай байна. Улс оронд боловсролын систем нурж, багшийн мэргэжлийн нэр хүнд унажээ. Хараа хяналтгүй хүүхэд, өсвөр насныхан их гэмт хэрэг үйлдэх болсон нь үүнийг нотолгоо юм. Улс оронд тэтгэврийн шинэчлэл хийх хэрэгтэй. Нэг талаас Тэтгэврийн сангаас төсвийн ачааллыг буруулна. Нөгөө талаас нийгмийн янз бүрийн давхаргын ялгааг арилгана. Баян, ядуугийн ялгааг арилгаж, нийгмийн баталгаагүй хүмүүст туслах тухай ярьж байна. Мөн эрүүл мэнд, боловсрол бусад салбарт өөрчлөлт хийнэ. Гадаад бодлогын тухайд Украины гол түнш Орос, Европын Холбоо, АНУ, олон улсын тэргүүлэх байгууллагын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг тодорхойлжээ. Орос улстай тогтоосон харилцааны тухайд Виктор Янукович хэлэхдээ, хоёр орны байгуулсан найрамдалын тухай суурь гэрээг бүрэн хэрэгжүүлэх нийгэм-эдийн засгийн хамтын ажиллагааны 10 жилийн хөтөлбөр боловсруулж байгаа тухай мэдээллээ. “Орос улстай тогтоосон харилцаа дэвжин хөгжинө” гэж тэрээр хэллээ. Украины статусын тухайд тус улс эвслийн бус улс байна. Ийм бодлого цаг хугацааны сорилд нийцэж байгаа бөгөөд бид үүнийг биелүүлнэ гэж Украины ерөнхийлөгч мэдэгдэв.
Орчуулсан Г.Нарангарав