Ерөнхийлөгч Д.Медведев оросын домогт хоккейчин, 1984, 1988, 1992 оны олимпийн наадамд улсын шигшээ багийн дасгалжуулагч байсан Виктор Тихоновт 80 насных нь ойг тохиолдуулан баяр хүргэлээ. Улс оронд спортын тэргүүлэх гүрэн алдар цууг авчирсан эх орны домогт дасгалжуулагчдын нэг Виктор Тихонов юм хэмээн цахилгаан хуудсанд тэмдэглэжээ. Түүний удирдлаганд ЦСКА баг болон ЗХУ-ын хоккейн шигшээ баг гялалзсан амжилт гаргаж байлаа. Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний шагналтан, олимпийн аваргууд түүний шавь юм. Тэдний амжилт таны багшийн хөдөлмөрийн шилдэг дүн юм хэмээн төрийн тэргүүний мэндчилгээнд дурджээ.