Орос улсын хойд хэсгийн Северодвинскийн “Звездочка” хөлөг онгоцны үйлдвэрт түүхэнд хамгийн  хурдтай К-222 атомын хөлөг онгоцыг устгалаа. Титан хайлшаар хийсэн оросын анхны шумбагч хөлгийг 1960-аад онд угсарсан юм. Өндөр өртөгтэй, онцгой шинж чанартай тул үүнийг “Алтан загас” гэж нэрлэх болжээ. Далавчит пуужин бүхий энэ шумбагч хөлөг 1989 он хүртэл Умард флотын зэвсэглэлд байжээ. Шумбагч хөлөг 1970 онд усан дор 83 км/цаг хурдалсан дээд амжилтыг өнөө хир эвдээгүй байна.