Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Германы канцлер Ангела Меркель нар европын аюулгүй байдлын бүтцийг шинэчлэх төлөвийг хэлэлцэнэ. Д.Медведев өнөөдөр Берлинд хоёр өдөр айлчлахаар ирлээ. Талууд Екатеринбург хотод 7-р сард болох улс хоорондын 12 дахь зөвлөлгөөнөөр хэлэлцэх сэдвийг хэлэлцэнэ. Зургаадугаар сарын 25-27-нд Канадад болох “Их найм”, “Их хорийн” дээд хэмжээний уулзалт, дэлхийн эдийн засгийн хямарлын үр дагаврыг даван туулах асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтжээ. Д.Медведев эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар Ангела Меркельтэй ярилцах бодолтой байна.