Япон улсад эрх баригч Ардчилсан намын шинэ удирдагчийг сонголоо. Тэрээр автоматаар засгийн газрын тэргүүн болов. Огцорсон засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Наото Кан төрийн дээд албан тушаал хаших юм.  Ерөнхий сайдыг сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа эрх баригч намын олонхийн саналаар нэр дэвшигч Наото Канаг парламентын доод танхим баталлаа. Социал-демократууд эрх баригч эвслээс гарсны дараа Засгийн газрын өмнөх удирдагч Юкио Хатояма, мөн сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноос түүнийг ийнхүү сонгох урьтал нөхцөл бүрджээ. Хатоямын засгийн газар 8 сар засгийн эрхийг барьж, олон нийтийн санаа бодлын шахалтаар бүрэн эрхээсээ татгалзжээ. Окинава арал дахь америкийн Футтэма тэнгисийн явган цэргийн бааз огцрох гол шалтгаан болсон юм. Хатояма сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр цэргийн баазыг Окинава арлаас хүн ам сийрэг суудаг Хеноко дүүрэгт шилжүүлнэ хэмээн амласан юм. Япончүүдийн олонх нь америкийн цэргийн баазыг нутагтаа байлгахыг хүсэхгүй байна. Цэргийн баазыг өөр дүүрэгт шилжүүлэхээр амласан нь шинэ засаг захиргааны бодлогод ямар нэг өөрчлөлт гарч байгаа, илүү эрс шийдвэр гаргах урьтал нөхцөл хэмээн хүмүүс ойлгожээ. Ийнхүү бодсон нь талаар болов. Цэргийн баазыг цаашид Окинава аралд хэвээр үлдээхийг америкчүүд шаардсан байна. Тэд улс төр, цэргийн нөлөөллөөс гадна АНУ, Япон улсын засаг захиргаа 2006 онд байгуулсан Футтэма баазын тухай хэлэлцээрийг мөрдөх шаардлагатай гэх хууль зүйн баримт ашиглажээ. Юкио Хатояма огцорсноор улс төрийн дээд зэргийн соёлтой, сонгогчдоо хүндэтгэдэг, хэлсэн үгийнхээ хариуцлагыг үүрдэг болохоо харуулав.  Авилга, нийгэм-эдийн засгийн шинэчлэлэх амлалтаа хангалтгүй биелүүлсэн гэх засгийн газрын талаарх шүүмжлэл түүний огцрох бас нэг шалтгаан ч, үнэн хэрэгтээ зонхилох бус туслах үүрэг гүйцэтгэсэн юм. Парламентын дээд танхимын 7-р сард болох сонгуульд ардчилсан намынхан давамгайлна. Нэр хүнд нь хиртээгүй, намын шинэ удирдагч, ерөнхий сайд Наото Кан үүнд нөлөөлнө гэж Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн дарга Виктор Павлятенко итгэлтэй байна. Тэрээр энэ хугацаанд ганц ч удаа шүүмжлэлд өртөөгүй юм. Тиймээс дараагийн сард ардчилсан намынханд сонгуульд ялахад Наото Кана  тусална. Сонгогчид түүнд найдаснаар ардчилсан намынхны дэмжигчдийн тоо өснө. Тэд парламентын дээд танхимд бие даасан олонх болбол социал-демократуудтай хамтарч, эвсэл байгуулах шаардлагагүй юм. 2009 онд хагас зуун жил төрийн эрхийг барьсан консерват намынхныг ялсан ардчилсан нам анхны сорилыг амжилттай давж чадсангүй. Консервант намынхан эдийн засгийн уналт, улсын өр, ажилгүйдэл нэмэгдэж байгааг зогсоож хүчрэхгүй байсныг олон нийт эсэргүүцсэн тэр уур амьсгалаас үүдэн ардчилсан намынхан өнгөрсөн оны намар сонгогчдын итгэл хүлээсэн юм. Тэдний итгэлийг хараахан дааж чадаагүй л байна. Ардчилсан намынхан ямар нэг дорвитой үр дүнд хүрэхэд найман сар нэлээд богино хугацаа юм. Тус нам дахин засгийн эрхэнд үлдэснээр улс орны байдлыг өөрчлөх дахин нэг боломжтой байна. Японы өмнөх ерөнхий сайд улс орнуудын хооронд итгэлтэй харилцаа тогтоох байр суурьтай байсан тул Орос улсад энэ чухал юм. Хатоямын засгийн газар огцорсны дараа Орос улсын Гадаад хэргийн яамны албан ёсны мэдэгдэлд Орос, Японы ашиг сонирхолд нийцсэн бодлогоо үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаа дурджээ.
Г.Нарангарав